Эдгээр дүрмийг хэн зохиосныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ эдгээр дүрэмтэй танилцсан хүмүүс бүгд санал нийлдэг бөгөөд цаашид дагаж мөрдөхийг хичээдэг.

Дүрэм гэхээс илүүтэй сэтгэл зүйн эмчилгээний техник гэж хэлж болно. Түүний гол зорилго нь өөрчлөн итгүүлэх юм. Энэ процесс нь урт хугацааны турш хийгддэг бөгөөд зорилго эрмэлзлэл, тууштай байдлыг шаарддаг. Тиймээс эдгээр дүрмүүдэд нухацтай, анхааралтай хандаж, өдөр бүр унших хэрэтэй. Нэг удаа уншаад орхих биш, нүдэнд харагдахуйц газар өрөөндөө өлгөх хэрэгтэй.



Та оролдоод үз, удалгүй амьдрахад илүү хялбар байгааг мэдэх болно.


#1. Аливаа зүйлийг эхэлхэд хоосон байдаг, гэхдээ үүнийг бөглөх ёстой.


#2. Хүссэн зүйлдээ хүрэхийн тулд нэг хүсэл хангалтгүй шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ тохиолдолд боломж гарч ирнэ.


#3. Өөрийнхөө замыг өөрчлөхийн тулд зогсох хэрэгтэй. Харин үүний дараагаар зүгээ өөрчлөх хэрэгтэй.


#4. Амьдралд та бүх зүйлээ төлөх ёстой. Харин үүнээс хамгийн үнэтэй нь юу ч хийхгүй, хөдлөхгүй байдал юм. Энэ нь заримдаа амьдралын төгсгөлд илэрдэг.


#5. Хэрэв хүн ямар нэгэн зүйл хийх, алдаа гаргахаас айдаг бол тэрээр амьдралынхаа хамгийн том алдааг гаргаж байна гэсэн үг.


#6. Адил зүйл адил зүйлсийг татдаг. Амьдралд санаандгүй зүйл гэж байдаггүй. Бид хажуудаа байлгахыг хүссэн хүмүүсийг өөртөө татдаггүй, харин бидэнтэй адил хүмүүсийг л татдаг.


#7. Хэрэв зорилгоо биелүүлэх боломжгүй байгаа гэдгийг харж байгаа бол та өөр зорилго дээр анхаарлаа төвлөрүүл. Тэдгээр зорилгодоо хүрсэнийхээ дараагаар эхний зорилгодоо эргэн оч.


#8. Амьдралаас юу ч гуйхгүй бол амьдрал танд юу ч өгөхгүй. Хэрэв тодорхоогүй зүйл гуйвал өгч байгаа зүйл нь яг л түүнтэй адил байна. Өөрийнхөө хүсэлийг үргэлж тодорхой байлгах хэрэгтэй.


#9. Амьдралд туйлын таашаал байна гэж үгүй. Тэр нь үргэлж бидний амьдралыг хүлээж авах байдлаар хязгаарлагддаг.


#10. Та өөрчлөлт хийхийг хичээдэг үү? Тэгвэл идвэхгүй байдлын тухай март. Үүний ачаар хувь тавилангаас өгч байгаа боломж орхигддог. Зам чиглэл, эцсийн цэгээ тодорхойл. Гэхдээ түүнд хүрэхийн тулд замдаа гарах хэрэгтэй.


#11. Амьдрал хүний шийдвэрлэхээс айдаг асуудлуудыг шийдвэрлэхийг шаарддаг. Тэднээс зугтаж болохгүй. Энэ асуудлыг одоо шийдэхгүй бол амьдралынхаа дараагийн түвшинд шийдэх хэрэгтэй болно. 


#12. Амьдралд маш олон боломж, сонголтууд байдаг. Нэг зүйлийг өөрийн болгохдоо ямарваа нэгэн өөр зүйлийг алддаг. Тиймээс алдаанаас зугтах боломжгүй. 


#13. Шинэ зүйл хуучин зүйлийг устгаж байдаг. Гэхдээ устгахаас гадна устгаж байгаа газраа цэвэрлэх хэрэгтэй. Үүнд хүч хөдөлмөр, цаг хугацаа, мэдлэг шаардагдана. Харин барих гэж бүй зүйлээ мэдэж байх хэрэгтэй. Хэрэв тийм мэдлэг байхгүй бол аливаа зүйлийг устгах хэрэггүй. Тэгэхгүй бол байсан зүйлээсээ дор зүйл барьж мэднэ.


#14. Хүн амьдралыг өөрчлөх гэж хичээдэг. Түүнд хуучин хэвшмэл байдал, зуршил нь садаа болдог. Эдгээр зүйлс нь хуучин байдалд нь оруулах гэж хичээдэг. Тиймээс өөрчлөлт маш удаан явцтай байдаг бөгөөд маш их сэтгэлийн тэнхээг шаарддаг.


#15. Бидний хэн нь ч хамаагүй өөрийнхөө дуртай, айдаг, хүлээдэг зүйлээ татдаг. Учир нь яг түүн дээр ухамсар төвлөрсөн байдаг. Хувь тавиалн илүү зүйлийг хэзээ ч өгдөггүй. Тэр бол өгөөмөр, гэхдээ зөвхөн хүссэн зүйлийн хүрээнд. Хүрээгээ тэлээд илүү их зүйлийг ав.


#16. Амьдрал бол байнгын зөрчил юм. Хэн нэгнийг бид хайрлаж, хэн нэгнийг бид үзэн яддаг. Хэн нэгэнтэй найзлаж, хэн нэгэнтэй өрсөлддөг. Ямар нэгэн зүйлийг олж аван зарим зүйлийг алддаг. Хүн тогтвортой байдал руу тэмцдэг. Ямар нэгэн зүйлийн эсрэг талыг нь мэдэлгүйгээр ойлгох боломжгүй.


#17. Хүмүүс эв нэгдэл, зохицол руу тэмүүлдэг. Гэхдээ үүнд хүрэхийн тулд өөрийнхөө дотор эв нэгдэлийг бий болгох хэрэгтэй. Оюун санаа, үйлдэл, мэдрэмжүүд хамтдаа хөдлөх хэрэгтэй.


#18. Дэлхий ертөнц зөвхөн таашаалын төлөө бүтээгдээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний хүлээлт болон түүний талаарх төсөөлөл ихэнхдээ нийцдэггүй. Гэхдээ үргэлж сайн сайхан зүйлрүү тэмүүлэх хэрэгтэй. Үүнийг хийж чадаагүй хүн бусдаас ирсэн сайн сайныг хэзээ ч үнэлж чадахгүй.


#19. Хүнд бусад хүний дотор байгаа зүйл таалагддаггүй. Бусад хүмүүс бидэнд толь болж чадна. Зүгээр л тэднийг анхааралтай харах хэрэгтэй. Тэр үед бид өөрсдийгөө илүү мэдэх боломжтой.


#20. Ямарваа нэгэн зүйлийг эзэмшихийг хүсэж байвал та өөрийнхөө чадвар, чанар чансаагаа мэддэггүй гэсэн үг. Та өөрийгөө сайн хар, тэгвэл та хүсэж байгаагаасаа илүүг эзэмшинэ.


#21. Сөрөг бодол санааг эсэргүүцэх маш хэцүү. Тэдгээр нь таныг зовоож, санаа зовоход хүргэдэг. Энэхүү сөрөг довтолгооноос нэг бодлыг сонгоод түүнийг дарж ав. Тэгвэл та энэхүү гинжин хэлхээг таслах болно.


#22. Та өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээж ав. Тэгвэл айдас, сэтгэл хөдлөл тань алга болж та бүрэн амьдралаар амьдарч чадна.


#23. Бидний эргэн тойрон дахь дэлхий ертөнц төвийг сахисан байдалтай байдаг. Бид өөрөсдөө түүнийг сайн, эсвэл муу болгож хувиргадаг. Бодит байдлыг эерэгээр хүлээн авч сур тэгвэл аз жаргал, баяр баясалыг мэдрэх болно. 


#24. Бусдын үзэл бодлыг эцсийн үнэн мэт хүлээж авах хэрэггүй. Бүх хүний хувьд сайн хүн байх боломжгүй. Үргэлж сөрөг бодолтой хүмүүс олдоно. Тиймээс тэдний гарт өөрийгөө оруулах хэрэггүй.


#25. Бүх хүн энэ дэлхийн хаанаас ч юм ирээд хаашаа ч юм буцдаг. Магадгүй бидний оршин тогтонож байгаагийн учир нь амьдрал өөрөө юм болов уу?


Маш амархан дүрэм байгаа биз? Гэсэн хэдий ч эдгээр дүрмүүд таны амьдралд маш сайнаар нөлөөлөх болно гэдэгт итгээрэй!