Он солигдох дөхөж буй энэ мөчид хүн бүр улиран одож буй жилийнхээ алдаа, оноог дүгнэж, ирэх жилийн зорилгоо тодорхойлон төлөвлөдөг. Зорилго гэдэг мөрөөдөл биш учир түүндээ хүрсэн эсэх болон хүрэхийн тул хэр хичээснээрээ өөрийгөө дүгнэж болно.
Статистикийн мэдээгээр ихэнх хүмүүсийн жилийн төлөвлөгөөний 80 хувь нь биелдэггүй аж. Магадгүй бид хэт том зорилго тавьдаг байх. Эсвэл бид өөрийн хүсэл зорилгодоо цаг гаргаж чаддаггүй.
Тиймээс таныг ямар ч зорилгод хүрэхэд туслах жагсаалтыг бэлтгэлээ.
- Зөв зорилго сонго. Та ямар зорилгод хүрмээр байна гэдэг асуултад хариулж таны амьдралыг сайжруулж байгаа зорилгыг сонго.
- Нэг л зорилго дээр төвлөр. Шинэ жилийн урт амлалтын оронд ганц зорилгыг сонго. Тэгвэл та хүсэж байгаа үр дүндээ хүрч чадна.
- Зорилгодоо хүрэх замыг хэд хэдэн алхамд хуваа. Урт хугацааны том хэмжээний төлөвлөгөө бус тодорхой, харьцангүй бага даалгаварт анхаарлаа төвлөрүүл.
- Хялбарчил. Зорилгодоо хүрэхэд хялбар дүрмүүдийг тодорхойлох хэрэгтэй.
- Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах. Хэзээ, хаана, яаж хийгдэх тухай тодорхой төлөвлөгөө нь үйл ажиллагааны үе шат бүр дээр хэрэгтэй.
- Төлөвлөж байгаа зүйлээ зуршил болго. Нэг ижил үйлдлийг давтах тусам зорилгод хүрэхэд туслах зуршлыг бий болгоход тусална.
- Үүрэг хариуцлагыг өөрөө хариуц.Эхний алхам бол зорилго болон түүнд хүрэх үе шатууд нийцсэн эсэхийг баталгаажуулах явдал.
- Үүрэг хариулцлагыг бичиж, сайтар унш. Үүрэг даалгаврыг бичиж тэмдэглэж, эргэн тойрныхондоо хэлэх нь ажлыг хялбарчилдаг.
- Арбитрыг томилох. Тэрээр зорилгодоо хүрэхэд тусална. Хамгийн тохиромжтой нэр дэвшигч бол таны итгэл найдварыг хүлээсэн, алдаа гарах үед танд шийтгэл оногдуулахаас айдаггүй хүн.
- Зорилго биелэхэд шагналтай уялдуулах. Зорилгод хүрэх замыг ямар нэгэн шагнал хүлээн авахтай холбож зорилгодоо хүрэх гэж хичээнэ.
- Жижиг урамшууллыг ашигтай зуршил бий болгоход ашигла. Мотивацийг бий болгохын тулд жижиг урамшууллаар дэмжиж өгөх хэрэгтэй.
- Урвуу нөлөөний талаар сана. Санхүүгийн урамшуулал нь дотоод сэдлийг урвуулан ашиглах боломжтой. Тиймээс санхүүгийн бус урамшуулал байдаг гэдгийг сана.
- Туслалмж авах.Бусдаас тусламж авах нь амжилтад хүрэх бас нэгэн алхам. Таны эргэн тойрны хүмүүс чин сэтгэлээсээ дэмжиж туслахыг хүсдэг гэдгийг мэдээд та гайхах болно.
- Нийгмийн бүтэцтэй холбогдох. Нийгмийн холбоо нь зан төлөвт маш их нөлөө үзүүлдэг. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийг татан оролцуулах олон арга бий.
- Бүлгийн боломжийг ашигла. Зорилго нэгтэй хүмүүсийн бүлэгт нэгд. Тэгвэл та ганцаар хийснээс хамаагүй хурдан зорилгодоо хүрнэ.
- Зорилгоосоо хэр хол байгаагаа мэд. Та зорилгоосоо хэр хол байгаагаа мэдэхийн тулд үр дүнг гаргах мэдээллийг авч байх хэрэгтэй.
- Эргэх харилцаанд хандах. Эргэх харилцаа нь орчин үеийн, тодорхой, практик, урам зоригтой байх ёстой.
- Хичээнгүйлэн ажиллах. Зорилго байнгын өсөлт дэвшилтийг шаардаж байгаа бол цаг хугацаанаас гадна ажлын чанар ч чухал гэдгийг сана.
- Оролд, суралц. Зорилгодоо хүрэх явцыг хэд хэдэн алхамд хувааснаар, ажлын үр дүнг сайжруулж, юу болж байгаа юу болохгүй байгаа гэдгийг мэдэх бүрэн боломжтой.
- Амжилтыг дүгнэ, түүндээ баярла. Сайн болж байгаа зүйлээ дүгнэхэд цаг хугацаа зарцуул. Дараагийн алхамруу шилжихээс өмнө өөрийгөө магтаж сайшаах хэрэгтэй.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.