Хүний төрсөн өдрөөр зан ааш, ирээдүйг нь тодорхойлж болдог аж. Та доор бичсэн тоонуудаас төрсөн өдөрт тохирох дугаарыг сонгон, тайлбарыг нь уншиж, өөрийнхөө тухай сонирхолтой зүйлсийг олж мэдээрэй. 

Сар бүрийн 1, 10, 19, 28 өдөр төрсөн бол дугаар 1 

Сар бүрийн 2, 11, 20, 29 өдөр төрсөн бол дугаар 2 

Сар бүрийн 3, 12, 21, 30 өдөр төрсөн бол дугаар 3

Сар бүрийн 4, 13, 22, 31 өдөр төрсөн бол дугаар 4 

Сар бүрийн 5, 14, 23 өдөр төрсөн бол дугаар 5 

Сар бүрийн 6, 15, 24 өдөр төрсөн бол дугаар 6 

Сар бүрийн 7, 16, 25 өдөр төрсөн бол дугаар 7 

Сар бүрийн 8, 17, 26 өдөр төрсөн бол дугаар 8 

Сар бүрийн 9, 18, 27 өдөр төрсөн бол дугаар 9 

Дугаар 1 

Та бол ухаантай, зөрүүд, шударга, хөдөлмөрч, сайхан сэтгэлтэйгийн хажуугаар сэтгэл хөдлөл ихтэй хүн. Анхаарлын төвд байж өөртөө итгэлтэй алхан, бусдаас хараат бус байх дуртай. Гэхдээ үзэл бодол ялгаатай хүмүүстэй хэл амаа ололцохдоо муу. Харин өстөн, дайсандаа бол бүр аюултай хүн. 

Та бусдыг хайрлаж чаддаг. Гэхдээ нас бие гүйцсэн үедээ л гэр бүл зохионо. Сайхан ханьтай учирч, хөөрхөн хүүхдүүдтэй болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. 

Энэ өдөр төрсөн хүмүүст мөнгө үрэх таалагддаг бөгөөд хангалуун амьдрал руу тэмүүлэн карьер хөөх нь олонтаа. Эргэн тойронд нь ухаан, дур булаам ааш, шаргуу занд атаархагчид олон байдаг.  

4, 6, 8 дугааруудтай сайн зохицно, 3,5,7-той харилцаа сайтай байх болно. 

Дугаар 2 

Жинхэнэ мөрөөдөгч, тааварлашгүй нэгэн. Та урлагийн авьяастай бөгөөд бэлэн цэцэн үгтэй. Гэхдээ хааяа өөртөө итгэх итгэл бага зэрэг дутаад байдаг талтай. 

Зохиолч, шүлэгч эсвэл урлагийн хүн болох боломжтой. Хүмүүсийг ажиглаж, үйлдэлд дүн шинжилгээ хийж чаддаг. Ааш зан хувирамтгай тул хувийн сахилга баттай байхад илүүдэхгүй. Та цор ганц хайраа олохын тулд олон орноор аялах болно. Хил зааг, гадаад хэл бол асуудал биш гэж боддог. 

Энэ өдөр төрсөн эмэгтэйчүүд ихэвчлэн гэр бүлээ авч явдаг. Харин эрэгтэйчүүд нь аливаа зүйлийн талаар бодож, тунгаах дуртай. Та гэр бүлийнхээ төлөө өөрийгөө золиослоход хэзээд бэлэн байдаг. 

2, 5, 9 дугаартай хүмүүс танд тохирно. 

Дугаар 3 

Бага зэрэг хувиа хичээмтгий зантай. Залуу байхдаа гэр бүлийнхэнтэйгээ ойлголцдоггүй байсан ч яваандаа асуудлыг шийдэж чаддаг болсон. Та амьдралаас бүхнийг авах дуртай. Бусдад элэгсэг дотно ханддаг. 

Зорилгодоо хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөдөг. Мөнгө бол танд сэдэл өгдөг хамгийн хүчтэй зүйл. 

Ахмад, буурай настнуудыг хүндэлж явдаг. Танд хайртай хүнээ нэгэнт олсон бол түүндээ үхэн үхтлээ үнэнч хэвээрээ үлдэнэ. Бусдад сайн үлгэр дууриалал үзүүлж чадна. 

Энэ өдөр төрсөн эрэгтэйчүүд гэр бүлдээ ихэд анхаардаг, найзууддаа тусч. Харин эмэгтэйчүүд сайхан сэтгэл, хөдөлмөрч зангаараа алдартай. 

Тохирох хүн бол 6, 9 дугаар, харин 1, 3, 5 дугаартай сайн харилцаатай байх болно. 

Дугаар 4 

Та их хөдөлмөрч хүн. Хааяа чухал үед аз таныг ивээхгүй байх үе тохиолддог. Өөрийнхөө зөв гэдэгт бат итгэлтэй байхдаа их зөрүүд бөгөөд заримдаа уур уцаар ихтэй болчихдог. 

Эрэгтэйчүүд ихэвчлэн хүнийг өөрөөсөө түлхдэг ч ойр дотны хүмүүс нь түүнийг их тусч хүн гэдгийг сайн мэднэ. Эмэгтэйчүүд урлагийн мэдрэмжтэй, санхүүгийн асуудал дээр хайнга хүмүүс байдаг. 

Залуу насанд хайр дурлалын асуудал тийм ч сайнгүй байсан. Мэргэжил сонгох үе ирэхэд сонголт хийх хэцүү, дарамттай санагдаж байсан ч цаг хугацааны эрхэнд бүх зүйл хэвийн болно гэдэгт итгэлтэй байж болно. 

Бусад хүмүүс таны сайхан сэтгэлийг ашиглах гээд байдаг тул болгоомжтой байх хэрэгтэй. Үнэхээр таныг гэсэн сэтгэлтэй хүн тэвчээртэй хүлээх болно. 

1 болон 8 дугааруудтай сайн зохицно. 5, 6, 7-той харилцаа сайн байх болно. 

https://img.lifter.com.ua/data/2017/december/4747/photo-1450849608880-6f787542c88a.jpg

Дугаар 5 

Ажлын хамт олон болон найзуудынхаа дунд маш нэр хүндтэй. Гарын эв дүйтэй бөгөөд ургуулан бодох чадвар сайтай хүн. Зорилгоо тодорхойлсон бол цаг алдалгүйгээр урагшилна. Гэхдээ заримдаа ганц зүйл дээр анхаарал төвлөрүүлэх хэцүү байдаг. Хувийн бизнес эрхэлбэл амжилт олох магадлал өндөр. Хамгийн чухал нь бусдын туслалцааг авч сур. 

Эсрэг хүйстнүүд танд маш их татагддаг. Олон хүний анхаарал, халамж сайхан ч та одоо бол цор ганц хайраа хайж байгаа. Ирээдүйн эхнэр/нөхөр тань бүх амьдралыг чинь хянах гээд байдаг бол бүтэхгүй гэдгийг санаж яваарай. Та эрх чөлөө, шинэ мэдрэмжид хэтэрхий их дуртай. 

1, 2, 9 дугаартай сайн зохицно. 6 болон 8-тай харилцаа сайн байх болно. 

Дугаар 6 

Та амьдралын сайн сайхныг мэдрэхийн тулд л төрсөн хүн. Бусад хүмүүсийн юу гэх хамаагүй. 

Танд төгс тохирох мэргэжлийн салбар бол боловсрол эсвэл бизнесийн удирдлага. Та үргэлж эерэг хандлагаар бүхнийг хүлээж авдаг тул хамт олон дундаа нэр хүндтэй, авьяастай хүн. 

Эрэгтэйчүүд гэрлэхээсээ өмнө олон эмэгтэйтэй харилцаатай байдаг. Харин эмэгтэйчүүд их залуудаа гэр бүл зохиодог. 

Та гэртээ тайван, сайхан уур амьсгал бүрдүүлж чаддаг. Саруул ухаан, хариуцлагатай байдал, энэрэнгүй чанарыг цогцлоосон хүн. 

1, 6, 9 дугаартай зохицно. 4 болон 5-тай харилцаа сайн. 

Дугаар 7 

Та аливааг бодитоор харж чаддаг, авьяастай, өөртөө итгэлтэй, аз жаргалтай хүн. Дуу хөгжим, урлаг болон жүжиглэх тал дээр сайн. Гэхдээ тэсрэмтгий ааш зан заримдаа асуудал үүсгэдэг. Гэр бүл, найз нөхдийнхөө төлөө бүхнийг золиослоход бэлэн. 

Энэ сард төрсөн хүмүүс гэр бүл, эсрэг хүйстэнтэй харилцах тал дээр асуудалтай. Тэд сэтгэл зовнил, сэтгэл ханамжгүй байх мэдрэмжийг үргэлж мэдэрч, зовж байдаг. Сонгосон хүндээ бүрэн итгэлтэй болох хүртлээ хамт амьдрах, гэр бүл зохиохоо түр азнаарай. 

Танд 100% тохирох хүн бол дугаар 2. 1 болон 4-тэй сайн харилцаатай байна. 

Дугаар 8 

Хувь хүн нь их хүчтэй тул ойр дотны хүмүүс л тэднийг ойлгож чаддаг. 

Бага байхдаа ядуу зүдүү амьдралыг үзсэн эсвэл эцэг эхийнхээ нэгийг алдаж байсан. Амьдралынхаа туршид яагаад ч юм бусад хүмүүсээс илүү их зовлон амсдаг. Хүүхэд насанд тохиолдсон явдлууд сайн боловсрол эзэмшихэд нөлөөлж болзошгүй ч нас бие гүйцсэн үедээ танаас илүү амьдралын ухаантай хүн гэж байхгүй. 

Хамгийн дотны гэсэн цөөн хэдхэн найзтай. Гэр бүл зохиосон үедээ л айх аюулгүй болсон гэдгээ мэдэрдэг. 

Та маш сахилга баттай, эрэлхэг, хүчтэй хүн. Эдгээр зан чанар ирээдүйд амжилтад хүрч, аз жаргалыг олоход тань тусална. 

1, 4, 8 дугаартай төгс зохицно. 5 дугаартай сайн харилцаатай байна. 

Дугаар 9 

Биеийн хүчний хувьд ч тэр, оюун ухааны хувьд ч тэр их хүчтэй. Өмнөө том зорилго тавьдаг. Залуу насандаа гэр бүлийн асуудалтай байсан ч энэ нь эргээд хувь хүний төлөвшил хүчтэй болоход нөлөөлөх болно. 

Ирээдүйд та илүү тайван болох бөгөөд эцэст нь гэр бүл зохиож, аз жаргалтай амьдарна. Та энэрэнгүй сэтгэлтэй, саруул ухаантай, тэвчээртэй, тусч хүн. 

3 болон 5 дугаартай зохицно. 6, 9, 2 дугаартай харилцаа сайн байх болно.