Амьдрал тийм ч амар зүйл биш. Тиймээс алдсан боломж, алдсан хайр, амьдралын боломжууддаа харамсан амьдрах ямар хэрэгтэй юм бэ?
Хэрэв та амьдралаа тултал ашигламаар байвал эдгээр зүйлийг хийгээд үзээрэй. Та хэзээ ч харамсахгүй гэдгийг амлаж байна.
- Таны санааг юу зовоож байгааг хэл. Танд нөлөөлж чадах ганц боломж бий.
- Эршүүд, эрэгтэйлэг бай. Танд чухал зүйлсдээ үнэнч бай.
- Хүүхэд насандаа хэн болохыг хүсдэг байснаа өөрөөсөө асуу. Хэрэв түүндээ хүрээгүй байгаа бол үргэжлүүлээд ажиллаад бай.
- Таны амьдралд ямар ч хэрэггүй зүйлсийг тавьж явуул. Хэрэв та 20 настай бол танд бүх зүйл чухал мэт санагдана.
- Та өөрийгөө цахим сүлжээнд амьдраагүй гэдэгтээ итгэлтэй байна уу? Эсвэл цахим сүлжээнд өөрийн амьдралаа зураад байна уу?
- Хэт их жүжиглэлээ орхи. Бүх зүйлд «би» гэдэг реакциа түр хойшно тавь.
- Бусдын талаарх бус амьдрал, улс төр, сонирхол, хоол гээд бүхий л зүйлийн талаар ярь.
- Өөрийгөө тарган гэж ярихаа боль. Таныг нас барсны дараа хэн ч таныг тарган байсан тухай ярихгүй. Таныг ямар хүн байсан тухай ярьж санан дурсах болно.
- Бусад хүмүүсийн талаар сонирх. Тэднийг судлах нь өөрийгөө таньж мэдэх гайхалтай нэгэн арга.
- Энэрэнгүй, нинжин, өрөвч хүнээс өөр хүн байх гэж хичээх хэрэггүй. Сайн санаа нь танд аз жаргал, амьдралд сэтгэл хангалуун байдал авчрах болно. Та хэнд ч таалагдахгүй байвал таны үзэл бодол хэнд ч хамаагүй.
- Амьсгал авч чадах хугацааг өөрт өг. Яг одоо болж буй зүйлсэд анхаарлаа хандуулж, таашаалыг мэдэр.
- Унш. Та интернетэд их цагийг өнгөрөөж, өөрт сонирхолтой номын эрэлд гарч, хэвлэж байгаадаа өөрийгөө бүү хязгаарла.
- Эелдэг бай.
- Танд байхгүй мөнгийг бүү үр.
- Өдөр бүр сайжирч, илүү болохын тулд ажилла.
- Өөрийгөө хувь хүн гэдэг үүднээс хөгжүүл.
- Хүмүүсийг таньтай шударга байхыг хүс.
- Өөрийн дутагдалдаа бусад хүмүүсийг бүү буруутга. Өөрөө өөрийнхөө өмнөөс харицулага хүлээж сур.
- Өөрийнхөө зорилгыг ол, тэгвэл та таашаалыг олж чадлаа гэсэн үг.
- Интернетэд байгаа зүйлийг март. Бодит амьдрал бол таны амьдрал.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.