Ямар ч эргэлзэйгүйгээр та өөрийн булчингаа хөгжүүлэхгүй бол хүчтэй болгохгүй гэдгийг мэддэг. Бидний өмнө тулгардаг хамгийн том, хүчтэй сорилт бол яаж бид өөрсдийн болж чадах хүн болох вэ? Иймээс урам зориг өгөгч илтгэгч Жим Рон ингэж хэлдэг байжээ:
“Танд ямар нэгэн зүйл илүү том, ихээр байх үе бол та илүү том болж чадах үе юм. Хэрэв та өөрийгөө өөрчлөхгүй юм бол таны одоо байгаа зүйл л танд байх болно”. Түүний зөв юм. Та магадгүй өөрийн чадвар, чадавхийг бүрэн дайчилж ямар нэгэн үр дүнд ямар гайхалтай гэдгийг мэдэх байх. 2001 онд Жим Рон хүмүүст хүний амьдралыг өөрчилж, зохистой, үр өгөөжтэй болгох маш богино дөрвөн үгийг хэлсэн юм.

#1. Хэрэв та сурдаг бол амьдрал үр өгөөжтэй.
Амьдрахын тулд, тэр тусмаа амжилттай амьдрахын тулд та үргэлж хаа сайгүй суралцаж байх хэрэгтэй. Та өөрийн алдаан дээрээ суралц. Бид эхлээд ямар нэгэн зүйлийг буруу хийсний дараа зөв хийж сурдаг. Үүнийг эерэг сөрөг зүйл гэж нэрийддэг. Мөн бид бусад хүний алдаан дээр суралцаж байдаг. Бүх зүйлээс суралц. Ном, дууны үг, хүний ярианаас гээд бүхий зүйлээс суралц. Мэдлэг баялагийн эхэнд байдаг. Мэдлэг бол эрүүл мэндийн үндэс. Мэдлэгийг хайж, сурах үед гайхамшиг төрж байдаг.

#2. Хэрэв та оролдож байгаа бол амьдрал үр өгөөжтэй.
Хэрэв та зүгээр л ямар нэгэн зүйлийг сурч түүнийгээ хангалттай гэж үзэж байгаа бол та эндүүрч байна. Ямар нэгэн мэдлэгийг олж авсны дараа та түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ дэлхийн ертөнцийг өөрчлөх гэж оролдоод үз. Багахан ч гэсэн урагшилах гэж оролд. Шинэ мэргэжил, шинэ хобби, шинэ спортод суралцах гээд үз. Та хүссэн бүхнээ хийж болно гэсэн үг биш. Зүгээр л та оролдоод үзвэл маш олон зүйлийг хийж чадна. Яагаад өөрийгөө дайчлаад оролдоод үзэж болохгүй гэж?

#3. Хэрэв та зогсохгүй бол амьдрал үр өгөөжтэй.
Хэрэв та ургацаас таашаал авахыг хүсэж байгаа бол та байгаа газраа хавараас намар хүртэл байх ёстой. Юу гэсэн үг вэ? Хэрэв та ямар нэгэн зүйл хийж эхэлсэн бол дуустал хийж сур.
Аливаа зүйлийг эхлүүлсэн бол эцсийг нь үзэж сур. Төгсгөлийг нь үзэж чадалгүй дунд үе дээр нь орхих хэрэггүй. Та үр өгөөж харахын тулд ямар нэгэн зүйл эхлүүлсэн бол бага зэрэг хүч гарган хүлээж үр дүнгээ хар.

#4. Хэрэв танд аливаа зүйл огт хамаагүй биш бол амьдрал үр өгөөжтэй.
Хэрэв та өөрийн үр дүнг хархыг хүсэж байгаа бол та үр дүнгээ олж харна. Та бага зэрэг л хичээл зүгтэл гаргахад таныг ямар гайхалтай үр дүн хүлээж байгааг та төсөөлж ч чадахгүй. Тиймээс өөрийнхөө амьдралыг өөрчлөхийн төлөө яг одоо эхэл.