Урт удаан амьдралыг туулсан хүний 40 амьдралын зөвлөгөө. Эдгээр зөвлөгөөг дагах хэрэгтэй. Учир нь олон жилийг туулсан хүн юуг хамгийн чухал вэ гэдгийг биднээс илүү мэдэж буй.
- Усанд орохдоо дуул.
- Таарсан хүн бүртэй таньтай яаж харьцахыг хүсдэг шиг харьц.
- Нар мандаж буйг жилдээ нэг удаа ч гэсэн хар.
- Гэрийн жигнэмэгээс бүү татгалз.
- Төгс төгөлдөрлүү биш харин манлайлалруу тэмүүл.
- Төрсөн өдрөөрөө мод суулга.
- Түрээсэлсэн машинаа дүүрэн түлштэй буцааж өг.
- Ойр дотны хүндээ хайртай гэдгээ хэлэхээ бүү март.
- Энгийн бай.
- Том төлөвлөгөө боловсруулж, жижиг зүйлст баярла.
- Танилуудынхаа хүрээнд хамгийн эерэг хүн бол.
- Өөрийгөө болон бусдыг уучил.
- Ойр ойр “баяралалаа” гэсэн үгийг хэл.
- Сөрөг хүмүүсээс зайлсхий.
- Цэвэрхэн гутал өмс.
- Ойр дотны, хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг сана.
- Үргэлж өөрийгөө сайжруул.
- Таны гар барилт чанга байх ёстой.
- Хайрын баяраар олон зурвас илгээгээрэй.
- Бусдын нүдрүү хар.
- Эхэлж хүнтэй мэндэл.
- Авсан бүх зүйлсээ буцааж өгч бай.
- Шинэ танилуудтай бол, гэхдээ хуучин хүмүүсээ хадгалж үлдээ.
- Нууцыг хадгал.
- Хавар бүр цэцэг тарь.
- Нохой үрчил.
- Сунгасан гар бүрийг хүлээж ав.
- Бусдыг буруутгахаа боль.
- Таны амьдралд болж буй бүхий л зүйлст хариуцлага хүлээ.
- Хэрэгтэй газраа бай.
- Амьдрал шудрага байна гэж бүү хүлээ.
- Хайрын хүчийг бүү дутуу үнэл.
- Оргилуун дарсыг ямар ч шалтаггүйгээр уу.
- «Би алдаа гаргасан» гэж хэлэхээс бүү ай.
- «Би мэдэхгүй» гэж хэлэхээс бүү ай.
- Бага ч гэсэн урагшилсан бол баярла.
- Амлалтандаа хүр.
- Хайртай бол гэрлэ.
- Хуучин нөхөрлөлөө сэргээ.
- Ээжрүүгээ залга.