Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 06, 2017
Токио хотын Ариаке их сургуулийн эрдэмтэд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулж “Агаарын бохирдлоос амьсгалын эрхтнийг хамгаалах японы уламжлалт жүдо бариа засал” сэдвээр сургалт зохион байгуулжээ. Энэ үеэр уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан энгийн аргаар хэрхэн уушиг хамгаалах аргыг өрхийн эмч нарт зааж сургасан байна.
Сургалтын багш Токио хотын Ариаке их сургуулийн захирал И.Хонма нь амьсгалын замын эрхтэн, физиологийн салбарт нэр хүндтэй профессор юм. Тэрбээр амьсгалын замын эрхтний үйл ажиллагааг сайжруулан идэвхжүүлдэг дасгалыг нээсэн гэдгээрээ Азид алдаршсан эрдэмтэн ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.