“Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг энэ пүрэв гаригт Монголын худалдаа Аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт төрийн бус байгууллага, эрдэмтэн багш судлаачид, иргэн аж ахуйн нэгжүүд оролцох ажээ.  

Энэ үеэр агаарын бохирдлоос эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр судалгаа, шинэлэг санал, шийдлийг хэлэлцэх, тулгамдаж буй асуудал, утаанаас хамгаалах зөвлөмж гаргах юм.

Мөн байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн гарах ажээ.