УИХ дахь АН-ын зөвлөлөөс "Эрдэнэт үйлдвэр"-ээс Стандарт банкинд төлсөн өр төлбөрийн мөрөөр авах арга хэмжээний тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад:

"...Стандарт банк дахь Эрдэнэтийн 10009.... тоот түр дансаар 2006 оноос хойш 243.301.799 ам.доллар, 2008 оноос хойш 10013.... тоот түр дансаар 176.528.437 ам.долларын гүйлгээ хийгджээ. Нийлбэр дүнгээрээ 2006 оноос хойш Стандарт банкны Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эзэмшдэг хоёр түр дансаар нийтдээ 419.830.237 ам.долларын гүйлгээ хийгджээ.

...Нийт хохирол барагдуулахад гарсан зардлын дүн зуучлагч компанид шилжүүлсэн 40 сая ам.доллараас гадна 38 тэрбум төгрөг болох ба нийт дүнгээрээ 143 тэрбум төгрөгийг хохирол гарчээ.

Иймээс дараах асуудлуудыг нягтлан шалгах нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.

Стандарт банкны өрийг дарахад гарсан хуулийн зөрчлийг шалгуулахыг Ерөнхий сайдаас шаардсан тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.