Хүнд хэлбэрийн хавдартай хэмээн оношлогдоод байсан Н.Ананд хүүгийн хагалгааны зардал бүрдэж БНСУ-ыг яг одоо зорьж байна.

Энэ талаар түүний ээжээс тодруулахад "Хагалгааны 380 сая төгрөг бүрдэж бид хоёр БНСУ-ыг зорихоор Чингис хаан нисэх онгоцны буудал дээр байна. 10:40-д ниснэ. Хүүгийн эмчилгээ 6 сараас нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Хагалгааны дараа туяа, физик, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн дарааллаар явах тул удах байх. Хүүд минь тусалж хандив өгсөн Монголынхоо ард түмэнд баярлалаа" гэв.

Ананд хүүгийн ээжийн дансанд нийт 398 сая 164 мянган төгрөг цугларчээ.

Эх сурвалж: gogo.mn