Өнгөрсөн ням гарагт болсон ХБНГУ-ын парламентын сонгуульд канцлер Ангела Меркель намаараа ялалт байгуулжээ. Санал хураалт ням гарагийн орой 18.00 цагт дуусчээ. Харин хатагтай Меркель дөрөв дэх удаагаа ялалт байгуулж, канцлер хэвээр үлдэнэ гэдэгтээ тун итгэлтэй байсан юм. 

Энэ удаагийн сонгуулийн гол сэдэв үндэсний аюулгүй байдал болон дүрвэгсдийн асуудал байв. Тус улсын олон нийтийн телевиз ZDF-ээр Меркелийн Христийн ардчилсан нам нийт саналын 33.5, Нийгмийн ардчилсан нам 21 хувийн санал авна гэсэн таамаг гаргасан.

Нийгмийн ардчилсан намын дарга Мартин Шульц парламентын эвсэлд нэгдэх зорилгогүйгээ хэлжээ. Дараагийн сонгуульд тэд парламентын хамгийн том сөрөг хүчин болохоор төлөвлөж байна. Тиймээс хатагтай Меркель жижиг намуудтай эвсэл байгуулах хэрэг гарах юм.