АНУ-ын Мэрилэнд муж улсын “Capital Gazette” сонины редакцийн газарт нэгэн үл таних этгээд гал нээсний улмаас 5 хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.

“Зэвсэглэсэн этгээд шилэн хаалгыг буудаж ажлын байр руу нэвтрэн ороод олон хүн рүү гал нээж эхэлсэн. Ширээн доор нуугдах үед гэмт этгээд олон хүн рүү гал нээж, буугаа дахин цэнэглэж байхыг нь сонсох шиг аймшигтай зүйл байгаагүй” гэж тус сонины газрын ажилтан Фил Дэвис “Твиттер” хуудастаа бичсэн байна.

Орон нутгийн цагдаагийн газрын дарга Стивен Шугийн ярьснаар, хэргийн газар цагдаа нар дуудлага өгснөөс хойш 60 секундын дараа ирсэн бөгөөд гэмт этгээдийг баривчилжээ.

Гэмт этгээд хурууны хээгээ таниулахгүйн тулд зориуд хуруугаа гэмтээсэн талаар “CBS” телевиз мэдээлсэн байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эмгэнэл илэрхийлэхийн сацуу хэргийн газар ажилласан шуурхай албаны ажилтнуудад талархал илэрхийлжээ.