peak.mn
12 сарын 12, 2018
АНУ-д үйлдвэрлэсэн автомашинд ногдуулсан нэмэлт татварыг 15 хувь болгон бууруулах саналыг БНХАУ-ын талаас тавьсан гэж Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагт мэдээлэв.
“Bloomberg” цахим хуудсанд мэдээлснээр, өнгөрсөн зун АНУ-ын автомашины импортод 40 хувийн татвар ногдуулсан төлөвлөгөөгөө Хятадын Засгийн газар дахин хянахаар болсон ажээ.
АНУ болон БНХАУ-ын талууд худалдааны яриа хэлэлцээг дахин эхлүүлэхээр шийдсэн үед энэхүү мэдээлэл цацагдсан бөгөөд дээрх санал хэзээнээс үйлчилж эхлэх нь тодорхойгүй байгаа юм.
Мөн энэ талаар Хятадын эрх баригчид албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна хэмээн ажиглагчид үзжээ.
“Хятадын тал нэмэлт татвараа бууруулахаар болсон” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.