АНУ-ын Честерфийлд каунтид нэгэн эр шоколадтай сүү авах гэж дэлгүүр ороод 1 сая ам.доллар хожжээ.

Тодруулбал, зул сарын өмнөхөн Деннис Уиллоубай гэх эр 7/11 сүлжээ дэлгүүрийн нэг салбараас хүүхдүүддээ шоколадтай сүү авах далимдаа азын сугалаа худалдан авсан байна. Тэрбээр азын сугалаагаар  хамгийн өндөр шагнал болох 1 сая ам.долларыг хожсон юм.

Сугалааны зохион байгуулагчдын зүгээс Деннист хонжвороо хүлээн авах тал дээр хоёр сонголт өгсөн аж. Эхнийх нь, 30 жилийн турш жил бүр тодорхой хэмжээний мөнгө авах эсвэл нэг удаадаа бүх мөнгөө авах гэсэн сонголтууд байжээ.

Азтан Деннис бүх мөнгөө нэг дор авахыг сонгосон байна. Түүний шагналын мөнгөнөөс татвар хасагдаж, гар дээр 640,205 ам.доллар ирсэн юм.


Эх сурвалж: WRIC