peak.mn
11 сарын 28, 2018
АНУ-ын хилийг хууль бусаар нэвтрэхийг оролдсон 69 цагаачийг баривчиллаа гэж тус улсын Хилийн аюулгүй байдлыг хамгаалах газар мэдэгдэв.
АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлснээр, цагаачид Мексикийн Тихуана хотоос Сан-Диего хот руу нэвтрэхийг оролдсон бөгөөд тэдний заримыг хил дээрх цэргийн албан хаагчдын эсрэг хүч хэрэглэсэн хэргээр баривчилсан ажээ.
Хоёр долоо хоног орчмын өмнө Тихуанад ирсэн төв Америкийн цагаачдыг АНУ-д баривчилсан анхны тохиолдол энэ болжээ.
Цагаачдын цувааны дийлэнхийг Хондурасын иргэд бүрдүүлж байгаа бөгөөд тэдядуурал, хүчирхийлэл, хавчлага ихтэй гэх шалтгаанаар эх орноосоо дүрвэн АНУ-аас орогнол хүсэхээр ирсэн юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.