АНУ-ын үйлдлийг сөрөн зогсоход БНХАУ, ОХУ хамтран ажиллана

Peak.mn
12 сарын 03, 2019

ТОКИО. /NHK/. Өрнөдийн орнуудын хөндлөнгийн оролцооны эсрэг БНХАУ, ОХУ хамтран ажиллана гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин онцлон тэмдэглэжээ. БНХАУ Хонконгийн асуудалтай холбоотойгоор АНУ-тай хурцадмал харилцаатай байгаа билээ.

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай ярилцах үеэрээ тэрбээр дээрх мэдэгдлийг хийжээ.

"АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд энэ жил БНХАУ, ОХУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь ихсэж, хоёр улсын бүрэн эрхт, аюулгүй байдалд заналхийлж байна" хэмээн тэрбээр мэдэгджээ. 

Мөн тэрбээр АНУ-ын ийм хандлага алдаа юм гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний үзэл бодолтой санал нийлж байгаагаа илэрхийлээд, Хятад болон Оросын үндсэн ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалахын тулд хоёр улсын харилцаа холбоог улам бүр гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Хонконгийн хүний эрх ба ардчиллыг дэмжиж буй хоёр хуулийн төсөлд гарын үсэг зурах АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг БНХАУ-ын Засгийн газар эрс эсэргүүцсэн юм. 

NHK” телевизийн мэдээлснээр, БНХАУ Шинжаан Уйгарын өөртөө засах оронд баримтлах бодлогыг шүүмжилж буйг няцаахын тулд ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану бнхау оху

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.