peak.mn
07 сарын 02, 2018
АНУ болон Умард Солонгосын албан ёсны төлөөлөгчид өнгөрсөн ням гарагт хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын Сингапурт хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцооны хэрэгжилтийг хэлэлцжээ. Энэ тухай “Си-Эн-Эн” телевиз мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, уулзалтад АНУ-ын төлөөлөгчдийг тэргүүлж тус улсаас Филиппинд суугаа элчин сайд Сун Ким оролцжээ. Тэрбээр 2014 онд АНУ-аас Өмнөд Солонгост суугаа элчин сайдаар мөн Умард Солонгосын талаар бодлого хариуцсан тусгай төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Энэхүү уулзалт нь Ким Жөн Ун, Д.Трамп нарын Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн хоёр улсын төлөөлөгчдийн анхны хувийн уулзалт аж.
Д.Трамп, Ким Жөн Ун нар өнгөрсөн 6 дугаар сарын 12-нд Сингапурт уулзсан билээ. Яриа хэлэлцээний дүнд АНУ Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа олгож байгааагийн хариуд тус улс цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзахыг зөвшөөрсөн хамтарсан мэдэгдэдл талууд гарын үсэг зурсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.