“Crazy Rich Asian” киноны найруулагч Жон М.Чү Apple-ийн шинээр гаргасан Iphone XS Max-аар богино хэмжээний киноны тест зураг авалт хийсэн байна.

Wired сэтгүүл нь кино бүтээгчид тус киног бүтээхэд нь зориулж гар утсаар хангажээ. Тэрээр зураг авахдаа “handheld-style”-г ашигласан ба утасны өөрийнх нь аппликейшн болон тогтворжуулагч, гэрэлтүүлэгчийг ашигласан гэнэ.

Өөр ямар нэг нэмэлт төхөөрөмж ашиглаагүй, өнгийг нь засч янзлаагүй ба байгалийн гэрэлд зураг авсан байна.


Энэ талаараа найруулагч Жон М.Чү “Би зураг авалт хийхдээ их хөдөлгөөн хийсэн ялангуяа гарашны зураг авалтыг хийхээр гүйхэд тус утасны тогтворжуулагчыг ашигласан. Надад тун дажгүй санагдсан" хэмээн ярьжээ 

Мөн тэрээр тус камерны өнгөний нарийвчлалыг сайшаасан бөгөөд бодит дүрсийг өнгөний хамт нарийн буулгасан гэж магтжээ. Тэрээр тус утасны гүйцэтгэлийг өөрийн биеэр туршиж үзсэний дараа I Phone X- ээ шинэ моделиор солих бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.  

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк твиттер хуудсандаа энэ талаар мөн дурьджээ.



Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall