МОСКАВ. /АиФ/. Америкийн технологийн “Apple” корпорац батерей нь шатаж магадгүй байгаагийн улмаас 2015-2017 онд худалдаанд гаргаж байсан зарим “MacBook Pro”  нөүтбүүкээ эргүүлэн татах шийдвэр гаргажээ.



MacBook Pro”-гийн дээр үеийн 15 инчийн дэлгэцтэй хэд хэдэн загварын нөүтбүүкнүүдийн батарей ачааллаж, галын аюул үүсгэж болзошгүй байгааг “Apple” компани олж илрүүллээ” хэмээн компанийн албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна. Түүнчлэн хэрэглэгчдийн нөүтбүүкний хуучин батарейг үнэгүй сольж өгөхөө амлажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг