"Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр" нийлүүлэгчдийг холбох замаар Хятад дахь цэвэр эрчим хүчийг нэмэгдүүлэх шинэ хөрөнгө оруулалтын санг Apple зарлалаа. Компани ирэх дөрвөн жилийн хугацаанд нийлүүлэгчидтэй хамтран 300 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийх болно гэж мэдэгджээ. Эцсийн үр дүнд Apple "Хятадын цэвэр эрчим хүчний сан" хэмээх "цэвэр эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх, хөгжүүлэх" төслийн хүрээнд 1 гигаваттын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчийг бий болгох юм. Компаний тооцооллоор энэ нь 1 сая айл өрхөд хангалттай гэж үзжээ.

Гуравдагч этгээд, DWS групп нь хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтыг удирдана. Ерөнхийдөө, Apple болон түүний ханган нийлүүлэгчид 2020 он гэхэд 4 гигаваттын цэвэр энергийг бий болгохоор найдаж байна. 

Apple компани нь өнгөрсөн хэдэн жилд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэ төсөл нь түүний үргэлжлэл болж байгаа юм. 2015 онд гэхэд Apple-ийн үйлдвэрлэл хариуцсан 23 түншүүдээ оролцуулан "Цэвэр эрчим хүч хангах хөтөлбөр" –ийн хүрээнд үйлдвэрлэлдээ цэвэр эрчим хүч хэрэглэх ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ жилийн эхээр компани дэлхийн эрчим хүчний хэрэглээг нөхөхөд хангалттай хэмжээний ногоон эрчим хүч худалдан авч байгаа гэж мэдэгджээ.



Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall