Саруулын Ариунжаргал
07 сарын 03, 2018
IPhone X болон ирээдүйн загваруудад LG дэлгэцийг ашиглана гэж Bloomberg-т нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. LG нь хоёрдогч ханган нийлүүлэгч байх нь OLED-ийн дэлгэцийг хурдан нийлүүлэх, зардлыг бууруулахад туслах юм байна. Өмнө нь Apple OLED дэлгэцээ нийлүүлэхийн тулд зөвхөн Samsung-т тулгуурлаж байсан нь Өмнөд Солонгосын компани монополь нийлүүлэгч тул илүү өндөр шимтгэл авах давуу эрхтэй байсан гэсэн үг юм.
Bloomberg мэдээлж байгаагаар, LG нь эхний хэлэлцээрээр 2 саяас 4 сая ширхэг OLED дэлгэцийг нийлүүлэх болно гэж мэдэгдэж байгаа бөгөөд хүчин чадлаа нэмэгдүүлэхийг оролдож байна. Үүнтэй харьцуулбал, Samsung-ийн анхны гэрээ нь iPhone X-ийн үйлдвэрлэлд зориулж 100 орчим сая OLED дэлгэцийг нийлүүлэх болзолтой байсан юм.
Энэ хугацаанд Samsung нь Apple-ийн ганц OLED нийлүүлэгчийн хувьд өөрийн байр сууриа бэхжүүлээгүй байна. Өнгөрсөн 2 дугаар сард Samsung компани OLED-ийн үйлдвэрлэлийн хэмжээг бууруулахаар төлөвлөсөн нь цөөхөн iPhone X төхөөрөмжүүд худалдаалагдсанаас улбаатай бөгөөд Apple компаниас гадна нэмэлт зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байжээ. Эх сурвалжийн зөв бол Apple нь LG-тай холбоо тогтоож чадсанаар энэ гурван компаний аль алинд нь ашигтай юм. Apple компани одоогийн байдлаар энэ талаар албан ёсны ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Мэдээллийн ивээн тэтгэгч: PCMall
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.