“Apple” компани ухаалаг цагныхаа шинэчилсэн хувилбарыг танилцуулав

НЬЮ-ЙОРК. /TASS/. Apple” компани “Apple Watch” ухаалаг цагныхаа үйлдлийн системийн шинэчилсэн хувилбар болох “watchOS 6”-г танилцуулжээ. Ухаалаг цагны шинэчилсэн хувилбарыг Калифорни муж улсын Сан-Хосе хотод болсон Дэлхийн програм хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр танилцуулсан байна.  


AppStore” дэлгүүрээс ухаалаг цагтаа гар утсаа ашиглалгүйгээр аппликейшн шууд татах боломжийг олгож байгаа нь шинэ үйлдлийн системийн онцлог юм” хэмээн “Apple” компанийн технологийн хөгжлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Кевин Линч ярьсан байна. Хэрэгтэй байгаа аппликейшнээ “Siri” дуут туслагч юмуу бичвэр хийх замаар олох боломжтой аж. 



Өөр нэг шинэлэг зүйл нь хөгжүүлэгчид зөвхөн “Apple Watch” цагт зориулсан аппликейшнүүдийг бүтээх боломжтой гэнэ. Тухайлбал “Apple Watch” цагт одоогоор ном сонсох зориулалттай “Audiobook” аппликейшн, шууд гартаа тооцоолол хийх боломжтой тооны машин, тоглолт болон хүний сонсголд хор хөнөөл учруулж болзошгүй хүчтэй дуу чимээтэй нөхцөлд дуу чимээг тодорхойлох түвшний мэдээлэл өгдөг “Noise” зэрэг аппликейшнүүд  байдаг юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

apple iwatch

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.