Зохион бүтээгчид нэгэн шинэ аппликейшныг зохион бүтээжээ. 

Apple Watch-ийн ResearchKit аппликейшн Паркинсоны өвчний шинж тэмдгүүдийг танин илрүүлнэ. Уг аппликейшныг WatchOS05-ийг танилцуулгын үеэр танилцуулжээ.

Аппликейшн өвчний хамгийн гол шинж тэмдгийг тодорхойлох юм. Энэ нь гар чичрэх болон дискензийг илрүүлнэ. Ухаалаг цаг эдгээр шинж тэмдгүүдийг илрүүлвэл хэрэглэгчдээ шууд мэдэллэх юм. Хамгийн гол үүний тусламжтай өвчнийг эрт үе шатанд илрүүлэх боломжтой.

Ухаалаг цаг одоогоор зөвхөн хэрэглэгчийн зүрхний цохилтыг дамжуулдаг. Өмнө нь Apple Watch нэгэн хэрэглэгчийн эрүүл бус, хурдан цохилох цохилтыг илрүүлж байсан. Түүний тусламжтайгаар бүсгүй эмчид хандаж шинжилгээ өгсөн бөгөөд үзлэгээр бөөрний дутагдалтай гэж гарчээ.




Мэдээллийн ивээн тэтгэгч: PC-Mall.mn