Олон нийтийн цахим сүлжээнд уржигдраас эхлэн  “Араатан” нэртэй, нийгмийг цочроосон үг хэллэгтэй дуу цацагдсан. Аллага, хүчирхийллийг өдөөн турхирсан өнгө аястай уг дууг цахим хуудаснаас өчигдөр холбогдох албаныхан устгуулжээ. 

"Араатан" гэх дууг зохиосон, дуулсан, нийгмийн сүлжээнд байршуулсан залуусыг хүчирхийлэл үйлдэхийг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр Нийслэлийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн нийгэм даяар сэтгэл сэрдхийлгэм хүүхдийг хүчирхийлэх хэргүүд гарсаар байгаа энэ цаг үед  олон нийтийг цочроосон бичлэг түгээхгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ