АНУ-ын “Mattel” компани хиймэл хөлтэй тэргэнцэртэй Барби хүүхэлдэй гаргаж байсан билээ.

Тэгвэл энэ удаа арьс цайх өвчтэй хүүхдүүдэд зориулж шинэхэн бүтээлээ гаргасан аж. Өмнө нь “Mattel” компани хавдрын эмчилгээний улмаас үс нь унасан хүүхдүүдэд зориулж халзан Барби үйлдэрлэж байсан юм. Ингэснээр хавдар өвчтэй хүүхдүүдэд үсээ алдсан ч үзэсгэлэнтэй үлдэж болно гэсэн итгэлийг өгөхийг хүссэн аж.

Үйлдвэрлэгчдийн үзэж байгаагаар эл тоглоомыг биеийн хөгжлийн бэрхшээл болон гоо сайхан гэдэг тусдаа ойлголт биш гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах юм

“Mattel” компани Барбиг анх 1959 оны гуравдугаар сард худалдаанд гаргаж байжээ. Хүүхэлдэйг зохион бүтээсэн Рүт Хандлерийн охин Барбарагийн нэрнээс санаа аван Барби хэмээн нэрлэжээ.