Та барбигийн унтлагын өрөөнд унтаж үзэхийг хүсдэг байсан уу?

Тэгвэл хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэх боломж Малайзын Куала Лумпур хотын Grand Hyatt зочид буудалд нээгдлээ.

Тансаг зэрэглэлийн таван одтой Grand Hyatt зочид буудал 33 дугаар давхрыг тэр чигт нь Barbie брэндтэй хамтран тохижуулсан байна.

Тухайлбал 47 м/кв Barbie Room, 105 м/кв Barbie Suite зэрэг нийт 14 өрөөг яг л барби хүүхэлдэйн байшинд алхаж орж буй мэт мэдрэмж төрүүлэхээр тохижуулжээ. 

Мөн barbie кафед хамгийн сайн найзтайгаа өглөөний хоол эсвэл оройн коктейл ууж болно.