Ариун цэврийн цааснаас татгалзах нь байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэж сэтгүүлч Лары Тиде Германы “Jetzt” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ дурджээ.

Ирээдүйд хүмүүс ариун цэврийн өөр хэрэгслийг ашиглаж ариун цэврийн цааснаас татгалзана хэмээн найдаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.

“Ариун цэврийн цаасыг үйлдвэрлэхэд хуучин цаас төдийгүй мод ашиглагддаг. Мод тээвэрлэх, цаасыг үйлдвэрлэх хийгээд ариутгах үйл явцад ихээхэн хэмжээний нөөц, эрчим хүч ашиглаж байгаа нь байгаль орчинд хохирол учруулж байна. Түүнчлэн ариун цэврийн цаасны оронд усаар цэвэрлэгээ хийх нь арьсанд янз бүрийн харшил өгөх эрсдэлийг бууруулах бөгөөд эрүүл ахуйд ашиг тустай” хэмээн Лары Тиде тэмдэглэжээ.


Эх сурвалж: МОНЦАМА агентлаг

 /РИА Новости/