Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Монгол төрийн архивын үйл ажиллагаа, түүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөг маргааш болно.

Орон даяар зохион байгуулагдах тус өдөрлөг энэ сарын 6-ны 10:00-16:00 цагийн хооронд Үндэсний төв архив, салбар, төрөлжсөн, аймаг, нийслэл, төрийн бүх архивууд дээр явагдана.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр төрийн архивын үйл ажиллагааг байгууллага, иргэдэд сурталчлан таниулах, архивын баримтын дээжээр үзэсгэлэн гаргах, архивын лавлагаа үйлчилгээ үзүүлэх, төрийн архивын үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсох, санал асуулга авах, архивт хадгалагдаж байгаа кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг нийтэд дэлгэн үзүүлэх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм.