Монгол улсын шигшээ багийн холбон тоглогч, шилдэг залуу тамирчин Очбадрахын Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан “Дөлгөөнд туслах хандивын аян”  #Pray4Dulguun үргэлжилж байна. байна. 

Энэхүү аянд олон хүн өгөөмөр сэтгэл гарган тусалж байна. 

Тухайлбал Асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөгийг хандивлахаа мэдэгдсэн бол ЭМЯ-аас 5 сая төгрөг гаргуулахаар болсон тухайгаа ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдэгдсэн байна. Мөн "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд О.Дөлгөөний эмчилгээний зардалд хувиасаа 10.000 ам доллар хандивлажээ.

PC mall-ын хамт олон 5 сая төгрөг, UB comedy хамтлагийн залуучууд пүрэв гариг дахь тоглолтынхоо бүх орлогыг хандивлахаар болжээ.

Та бүхэн ч гэсэн өгөөмөр  сэтгэлийн гараа сунгахыг хүсвэл доорх дансаар хандивлаарай.

Хандивын данс: Хаан банк 5721081225
Хүлээн авагч: Л. Очбадрах
Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/ — with О. Дөлгөөн.