Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, спортын мастер О.Дөлгөөний эмчилгээнд хандив цуглуулах "#Pray4Dulguun" давалгаа цахим орчинд идэвхтэй өрнөж байна. Түүний эмчилгээнд зориулж олны танил эрхмүүд, иргэд нэгдэн мөнгөн хандив илгээсээр байна.

Тэдний дундаас бяцхан охин Ч.Удвал өөрийнхөө хадгаламжид цуглуулж байсан 24656 төгрөгөө хандивлаж, тамирчин О.Дөлгөөнд зориулан "хайр татам" захидал бичсэнийг хүргэж байна.

Тэрээр захидалдаа:

"Дөлгөөн ахаа намайг Удвал гэдэг. Би 7 настай. Би таны эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Монголчууд бүгд таны төлөө мөнгө цуглуулж байна. Ба таны эрүүл мэндийн төлөө хүн бүр залбирч байна. Тийм болохоор Та эдгэнэ. Би хадгаламжиндаа хийхээр цуглуулсан мөнгөө танд хандивлаж байна. Таныг эдгээд сагс тоглохоор аавтайгаа очиж үзнэ. Ч.Удвалаас" гэжээ.