Асашёрюү Д.Дагвадорж ноцтой тахлын үед хэрэглэх хамгаалалтын 400 хувцас ЭМЯ-нд өгөв

Б.Баясгалан
02 сарын 20, 2020

Шинэ коронавирусийн дэгдэлт дэлхий нийтийг онц байдал зарлахад хүргээд буй энэ үед Японы мэргэжлийн сумо бөхийн Их аварга, Асашёрюү Д.Дагвадорж ноцтой тахлын үед хэрэглэх хамгаалалтын 400 хувцасыг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Энэ талаар Асашёрюү Д.Дагвадорж "Аса чадлаараа л гүйлээ. Олон улсын чанарт нийцсэн онц ноцтой тахалын үед хэрэглэх битүү хувцас 400 ширхэг бэлдлээ. Энэхүү битүү хувцасыг эрүүл мэндийн яаманд өгөхөөр боллоо. Хэрэгтэй газартаа үтэр түргэн хүргэж өгөөрэй.
Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.