Asiana Airlines компани Сөүл Улаанбаатарын чиглэлд нислэг хийх эрхээ Засгийн газраасаа аваад удаагүй байгаа билээ. Тус компани тийзнийхээ үнийг даруй 45 хүртэлх хувиар бууруулах боломжтой талаараа Солонгосын https://news.v.daum.net/ сайтад бичжээ. 

Мөн "Жилд ойролцоогоор 70 мянган солонгос иргэн Монголыг зорьдог бөгөөд тасалбар нь ойролцоогоор 580,000-1070,000 вон байдаг" хэмээн онцолсон аж.

Asiana Airlines компанийн албан ёсны мэдэгдэлд "Бид эхний хагас жилээс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зорьж байна. "Korean Air” компани олон жилийн турш онцгой эрх эдэлж байсан энэ чиглэлд шинэ нислэгийн компани орж ирэхээр боллоо. Энэ нь хэрэглэгчдийн сонголтыг нэмэгдүүлж, үндэсний ашиг сонирхолд илүүтэй нийцнэ" гэжээ.

1988 онд байгуулагдсан “Asiana airlines” нь улсдаа “Korean air”-ийн дараа бичигдэх агаарын тээврийн хоёр дахь компани юм.