Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэгчдийн өрнүүлсэн жагсаалын улмаас тасалдаад байсан Хонконгийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа өнөө өглөөнөөс хэвийн үргэлжилж эхэлжээ.

Өчигдөр буюу даваа гарагт тус хотын нисэх буудлын орчимд 5000 гаруй иргэн цуглаж, суулт хийсний улмаас өчигдрөөс өнөө өглөө хүртэлх 170 гаруй нислэг цуцлагдсан байна. Улмаар өнөө өглөө жагсагчид нисэх буудлыг орхин явснаар нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ.

Үүнтэй холбоотойгоор Монголын агаарын тээврийн МИАТ компани дараах мэдэээллийг гаргажээ.

"МИАТ: Хонконг хотын нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаанаас үүдэн өнөөдрийн буюу 13-ны өдрийн Хонконгийн нислэг 09:30 цагаас хөөрч, Хонконг хотод 14:00 цагаас газардана.  Хонконгоос 15:00 цагаас хөөрч, Улаанбаатарт 19:40 цагт газардахаар төлөвлөн ажиллаж байна"