Казакстан улс албан ёсоор Астана хотыг экс ерөнхийлөгч Назарбаевыг хүндэтгэн Нурсултан хэмээн өнөөдөр нэрээ өөрчилсөн байна.

Ерөнхийлөгчийн албан ёсны вебсайтаас Казакстаны шинэ ерөнхийлөгч Кассим ЖомартТокайев улсынхаа нийслэл Астанагын нэрийг  “Нурсултан” болгон өөрчлөх саналыг баталжээ. Кассим-Жомарт Токайев Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг албан тушаалаасаа огцорсноос нэг өдрийн дараа тангараг өргөсөн байна. 

Назарбаев 78 настай, 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унасаны дараа тусгаар тогтнолоо зарласнаас хойш тус улсыг удирдан өдий зэрэгт хүргэсэн хүндтэй удирдагч бөгөөд социализмын дараахь үеийн Төв Азийн анхны удирдагч юм.

Хоёр сард Назарбаев  улсынхаа засгийн газрыг татан буулгасан ба эдийн засгийн өсөлт удаашралтай байгааг цохон тэмдэглээд ард иргэдийн амьдралыг чанарыг сайжруулах шинэчлэлийг амласан байна.

Нэрийг өөрчлөх санаа хүмүүсийн дургүйцлийг төрүүлж Астанад эсэргүүцлийн жагсаал өрнөжээ. Хэдэн зуун жагсагчдыг Засгийн газар баасан гарагт баривчилсан байна

Токайев 65 настай, ирэх жилийн сонгууль хүртэл ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдлэх  ажээ.

Астана нь 1961 оныг хүртэл Акмолольск нэртэй байсан ба дараа нь Телиноград гэж нэрлэгдсэн байна. 1991 онд Зөвлөлт Холбоот Улсаас тусгаар тогтнолоо олж авсаны дараа Акмола буюу “цагаан булш” нэртэй болжээ. Назарбаев улсын нийслэлээ зүүн өмнөд хот Алмата руу нүүлгэсний дараа Акмолаг Астана буюу “нийслэл” гэсэн утгатай нэрээр өөрчилсөн түүхтэй.

Эх сурвалж: https://www.dailysabah.com/