АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ

Б.Баясгалан
04 сарын 19, 2021

Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн дөрөвдүгээр бүлгийн 60-аас дээш насны иргэдийг вакинд хамруулж эхэлсэн. Тэгвэл нийт 6800 иргэнийг синофарм вакцины нэгдүгээр тунд хамруулсан байна. Мөн энэ сарын 25-нд вакцин ирэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа ханган, дархлаажуулалт хийх явуулын 40 автобусны бэлэн байдлыг хангажээ. 

Өнөөдрөөс АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ. Ингэхдээ хариу арга хэмжээний буюу эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчдыг эхний ээлжид хамруулах юм. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд нийслэлд 496.416 хүн, хоёрдугаар тунд 1.023 хүн хамрагдаад байгаа. Улсын хэмжээнд нэгдүгээр тунд 634.240, хоёрдугаар тунд 1.178 иргэн хамрагдсан” гэв. 

Эрүүл мэндийн сайдын 203 дугаар тушаалын дагуу хавьтлын тандалтын үйл ажиллагааг нийслэл, дүүрэг бүрэн хариуцахаар шийдвэр гарсны дагуу бэлтгэл ажлыг хангажээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Хүн, хүчээ сайн зохион байгуулж, төлөвлөлттэй ажиллах хэрэгтэй. Хотын даргын хувьд ямар дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгааг хэлээрэй. Эмч, эмнэлгийн ажилтнууд бүтэн жил гаруйн хугацаанд хүнд нөхцөлд ажиллаж байна. Түүнчлэн тэдний нийгмийн асуудал, урамшууллыг төдий л шийдэж чадахгүй байгаа. Гэсэн ч хоёргүй сэтгэлээр ажиллаж, иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа” хэмээсэн. Мөн ийм хүнд цаг үед ажиллаж байгаа тэдэнд урам зориг өгөх, сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэйг сануулав.

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс...



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.