Б.Бат-Эрдэнэ А.Сүхбат аваргуудын маргаан их олон жилийн өмнөөс эхэлсэн. Бөхийн холбооны маргаан ч мөн ужгирсан маргаан юм. Сонирхогчдын Сумо бөхийн дэлхийн аваргад А.Сүхбат хоёр удаа түрүүлсэн билээ. Гурав дахь жилээ явах гээд бэлтгэж байтал Б.Бат-Эрдэнэ аварга японоос ирсэн мэдүүлгийг хэлэлгүй “нууцаар” Сүхбатын оронд Б.Одхүү начинг авч явсанаас маргаан даамжирсан. Б.Одхүү начин тэр барилдаанд нэг ч даваагүй болно.


"Барилдаан болох дөхөөд байна Японоос бичиг ирсэн үү?гэж асуухаар ирээгүй л гээд байсан гэдэг. Гэтэл тэр бичиг нь бүр хэдэн сарын өмнө ирсэн байсныг А.Сүхбат хожим нь мэдэж бөөн хэл ам, маргаан болсон юм. Улмаар Б.Бат-Эрдэнэ аваргын “Аварга” дээд сургуулийн багш нар допингийн шинжилгээ авч А.Сүхбатыг допинг хэрэглэсэн хэмээн мэдэгдсэн нь “өс хонзонгийн” шинжтэй үйлдэл болж хувирсан аж. А.Сүхбат аварга “Хэнийг допинг хэрэглэсэн гэж хэлэх нь үзэмжийн асуудал болсон” гээд байгаа нь оргүй зүйл биш юм. Үүн дээр Бөхийн холбоотой таарамжгүй байсан Х.Баянмөнх аваргын хүргэн гэдгээрээ энэ тэмцэлд Увсынхан гэдэг нэр хачирлагдах болсон. Нэг үзүүрлэсэн Д.Азжаргалд арслан цол олгосон мөртлөө гурав үзүүрлэсэн Б.Гантогтоход, мөн тэгш ойгоор үзүүрлэсэн П.Сүхбат нарт арслан цол олгохгүй байгаа нь санаатай үйлдэл гэж харагдах болсон. Олон жилийн маргаан, шүүхдэлцсэн асуудал энэ жил шийдэгдэж, Х.Баянмөнх, А.Сүхбат нарын талд гарсан гэсэн үг. Ингээд хуучин бөхийн холбооны тамга тэмдгийг хүчингүй болгож шинэ бөхийн холбоо буюу “Гачууртын” Л.Чинбатад шинэ гэрчилгээ, тамга олгожээ. Асуудал ийм дээрээ тулсан тул хуучин бөхийн холбоо яаран хуралдаж Бат-Эрдэнэ аварга тэргүүн болоод авсан. Ингээд дахиад маргаан эхэлсэн.


Х.Баянмөнх, А.Сүхбат нар хүсэлт гаргаж \утсаар ярьсан байх\ маргааныг шийдэж асуудлыг нэг талдаа гаргая гэжээ. Хоёр талаас долоо долоон хүн гаргаад зөвлөлдөх санал гаргаж зөвлөлдөхөөр бөхийн өргөөний тэргүүн Нямдоржийн өрөөнд цугларчээ. Гэтэл Б.Одхүүд начинд архи уулгаад араас нь оруулсан байна. Согтуу Б.Одхүү хурлыг үймүүлж 3 цаг гаруй болсон байна. Түүнийг далимдуулан Р.Нямдоржийн тал таръя, дараа болъё гэсэн бол А.Сүхбат аваргын тал одоо асуудлаа шийдэж байж гарна гэжээ. Гэтэл тэд хурлаа хаяж гараад Х.Баянмөнх, А.Сүхбат аваргууд “Хүлээж байгаад асуудлаа шийдье. Тэр болтол эндээс гарахгүй” гээд үлджээ. Энэ үед шөнийн 3 цаг болж байж. Ингээд өглөөний 5 цагийн үед А.Сүхбат аварга “Та харьж амар, би энд үлдээд тэр хүмүүсийг хүлээе” гээд Баянаа аваргыг явуулсан юм байна. Баянаа аварга гарсаны дараа хэсэг хүмүүс өрөөний хаалгыг эвдэн орж А.Сүхбат аваргыг чирч бөхийн өргөөний хуучин тэргүүн Р.Нямдоржийн өрөөнөөс буюу бөхийн өргөөнөөс гаргажээ.


Асуудал бүр хурцдаад ирэх үеэр Б.Бат-Эрдэнэ аварга “Би бөхийн холбооны тэргүүнээс татгалзлаа” хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн. Харин хурлын дараа нөгөө татгалзлаа гэж байсан хүн чинь “Надад тэр холбооны тамга, гэрчилгээг авч өг” гэсэн өргөдөл шүүхэд гаргажээ. Ингээд дахиад маргаан шийдэлгүй болж, хугацаагүйгээр сунжирсан... Бөхийн холбооны маргаанаас үүдэн А.Сүхбатыг элдвээр л хэлж байх шиг байна. Үнэн хэрэг дээрээ асуудлыг дандаа нөгөө талаас дэвэргэж буруутан нь Сүхбат болдог. Бөхийн холбоо маргааныг эхлүүлдэг. Дархан аварга болонгуутаа цолоо дуудуулчихъя гээд барилдахаар очиход нь:

-А.Сүхбат зүүний магнайд гарахгүй барууны магнайд гар бөөн хэрүүл үүсгэсэн. Г.Өсөхбаяр аваргыг зүүний магнай руу яв гэж шахжээ. Ингээд А.Сүхбат Г.Өсөхбаяр хоёр маргалдсан юм шиг болсон.


Шидэрхэн шадар сайд Ө.Энхтүвшин Б.Бат-Эрдэнэ А.Сүхбат аварга Л.Чинбат нарыг хүлээн авч наадмаа яаж хийх тухай ярилцсан боловч шийдэлд хүрч чадаагүй байна. Түүний дараа 7 аваргыг хүлээж авсан боловч бас л тодорхой шийд гаргаж чадаагүй аж.
Л.Чинбат тэргүүн, Д.Мөнх-Эрдэнэ дэд тэргүүнтэй холбоо хуулийн шийдвэрийг хүлээгээд сууж байгаа бол нөгөө холбооны дэд тэргүүн Ц.Магалжав хүн бүхэнтэй уулзаж наагуур цаагуур гүйж байна. Тэгэхээр энэ наадмын комиссийг Ц.Магалжав бүрдүүлэх бололтой...
Жич:
Би уг нь эвээ олоод маргаанаа шийдчих байх гээд бөхийн холбооны асуудлаар ямар нэг зүйл бичихгүй байсан. Гэтэл А.Сүхбат аваргыг хэтэрхий буруутгаж байгаа учир мэдэх зүйлсээ бичихээс аргагүй боллоо.

Тал бичээч Да.Жаргалсайхан