Үндэсний баяр наадам өндөрлөсөн ч наадмын тухай яриа дуусаагүй хэвээр. Энэ жилийн хувьд үзүүштэй олон сайхан барилдаан болж өнгөрсөн ч сошиал ертөнцөөр хамгийн их тараагдсан нь "гүйдэг" хэмээн нэрлэгдсэн засуулын бичлэг байлаа.

Тэрбээр Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын начин А.Даваанямыг давахад баярласандаа бөхөөсөө ч түрүүлж малгайг нь барин туг тойрсон билээ.

Түүнийг засуул С.Батжаргал гэдэг бөгөөд бөхийн хорхойтон аж. Тэрбээр туг тойрон гүйсэн тухайгаа "Анх удаа улсын наадамд засуулаар ажиллаж, мөрөн дээрээс минь гарсан бөх Улсын цолонд хүрсэнд их билэгшээсэн” хэмээн ярьсан байна.

Мөрөн дээрээс нь гарч улсын цолд хүрсэндээ мөн өөрөөс нь дутахааргүй баярласан засуулыг Улсын начин А.Давааням сураг тавьсаар уулзсан бөгөөд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин хүндэтгэл үзүүлжээ.

Бичлэг үзэх: