ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон байсан шүүгч асан Б нь амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарлаа.  

Эх сурвалжийн мэдээллээр талийгаач нь хөхний даруулганыхаа мөрөөр орноос уян өөрийгөө боомилж, амиа егүүтгэсэн байж болзошгүй ажээ.Түүнийг өглөө суллахаар очиход нас барсан байсан талаар АТГ мэдээлэв.

Талийгаач нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчээр ажиллаж байсан, нэр хүндтэй хуульч өмгөөлөгч юм байна.

Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл өгөөгүй бөгөөд хэргийг БГД-ийн Цагдаагийн II хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба /МБА/ хамтран шалгаж байгаа юм байна.