“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь  И-Монголиа академийн Цахим ур чадвар хөгжүүлэлтийн албатай хамтран 2022 оны 11 сарын 03, 04 -ний өдрүүдэд “Цахим иргэн”, “Цахим хөгжлийн багц хуулийн танилцуулга”, “Тоон гарын үсэг, түүний хэрэгцээ” зэрэг сэдэвт сургалтыг үйлдвэрийн газрын албан хаагчдад зориулан зохион байгуулж байна. 

Төрийн үйл ажиллагааг цахимаар явуулах, иргэн, хуулийн этгээдэд цахимаар үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллага хоорондоо болон иргэн, хуулийн этгээдтэй цахимаар харилцахад шаардлагатай нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу үндсэн болон дэмжих систем, мөн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд эдгээр системийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж болох талаар, мөн мэдээллийн сүлжээ, мэдээллийн сангийн талаарх зохицуулалт, зохион байгуулалтын “Цахим хөгжлийн багц хууль” -нд хэрхэн тусгасан талаар тус сургалтад дэлгэрэнгүй танилцуулсан юм. 

Монгол улс цахим шилжилтийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжүүлж төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлэх талаар онцгой анхааран “И-Монголиа” төрийн үйлчилгээний системийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. Одоогоор тус системээс Төрийн үйлчилгээний 839 үйлчилгээг шууд цахимаар авах боломжтой болсон бөгөөд үүнээс “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ -ын эрхлэх асуудлын хүрээнд: 

1. Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (ААН өмнө өмчилж байсан)

2. Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (ААН одоо эзэмшиж байгаа)

3. Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (Иргэн одоо эзэмшиж байгаа)

4. Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (Иргэн өмнө өмчилж байсан)

5. Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийн хүсэлт

6. Жуулчин тээврийн үйлчилгээ

7. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих үйлчилгээ

8. Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл

9. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа

10. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт хүлээн авах

11. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн

12. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт

13. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа

14. Техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах

15. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт зэрэг үйлчилгээ, лавлагааг авах боломжтой юм.