Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь  Тээврийн цагдаагийн албатай хамтарч Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд техникийн бүрэн бүтэн байдалд стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар хяналт шалгалтын ажил явагдаж байна. 

Энэхүү хяналт шалгалтаар техникийн хувьд бүрэн бус, өнгө үзэмжгүй, утаа хаялт ихтэй, техникийн хяналтын үзлэгтээ хамрагдаагүй гэх мэт зөрчил ихээхэн илэрч байгаа тул  нийт тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч нарыг тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгтээ хамрагдаж,  тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа ханган замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.