Мьянмагийн жинхэнэ удирдагч Аун Сан Су Чи улс оронд нь болж буй үймээн самууны талаар анх удаа мэдэгдэл хийв. Ракхай мужид амьдардаг Рохинья исламын шашинтай цөөнх болон буддын шашинтай Засгийн газар хооронд үүссэн мөргөлдөөнөөс болж зэргэлдээх Бангладеш рүү гэхэд 400 мянган хүн дүрвээд буй. 

Хатагтай Су Чи рохиньячуудад иргэншил олгох, эсэх талаар хэлэлцэж, байдлыг аль болох намжаахыг хичээнэ гэсэн байна. Өнгөрсөн сард рохиньягийн дайчид Мьянмарын тусгай албаныхантай эрс тэмцэлдэж эхэлснээс хойш байдал тун хурцадмал болсон. Тухайн үед аюулгүйн албаныхан рохиньягийн оршин суугчид руу шалтгаангүйгээр дайрч, түрэмгийлсэн хэрэгт буруутгагдсан юм.

Бангладешт байгаа рохиньячууд хоол хүнс, эм тарианы хомсдолд орсныг НҮБ-аас мэдээлсэн. Үүний дараа Мьянмагийн Засгийн газраас ийнхүү арга хэмжээ авахаар яаравчиллаа.