Аварга Э.Оюунболдод нутгийн зөвлөл нь 5 өрөө байр бэлэглэжээ

Х.Оргил
07 сарын 15, 2019

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын аварга Э.Оюунболдод аймгийн Нутгийн зөвлөлөөс таван өрөө байр бэлэглэжээ.


Байрыг ЗГХЭГ-ын дарга, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардуулсан байна.

Холбоотой сэдвүүд

бөх э.оюунболд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.