"Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн үзүүр түрүүний барилдаанд улсын арслан Э.Оюунболд улсын аварга Н.Батсуурийг давж улсын аварга цолтон боллоо. 

Аварга цол олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Тэрбээр 14 наснаасаа эхлэн үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд хорин насандаа Монгол улсын харцага цол хүртэж байсан билээ.