"Монгол HD" телевизийн бүтээл болох "Авьяаслаг Монголчууд-3" шоу энэ ням гарагт эхэлнэ. Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон байна.

Дэлхий дахинд монголоо таниулан сурталчлах зорилготой тус шоунд өмнөх хоёр улирлын шүүгчээр ажиллаж байсан реппер, продюсер Рокит Бэй хэвээр байгаа бол үлдсэн гурван шүүгчийг шинээр сонгожээ.

Тодруулбал, шүүгчдийн бүрэлдэхүүнд реппер, продюсер Рокит Бэй, хөтлөгч, продюсер П.Анужин, жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нар багтсан байна.