ОХУ-ын Төрийн дум хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр авлигачдаас хураан авсан хөрөнгийг Төрийн тэтгэврийн санд шилжүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн, баталсан байна.

Тухайлбал, тус хуульд зааснаар авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураан авч, улсын орлого болгон, тэтгэврийн сангийн орлогын зүйлийг нэмэгдүүлэх ажээ.

Ийм төрлийн орлого 2019-2024 оны хооронд 1,8 тэрбум рубль хүрч магадгүй гэж урьдчилан тооцоолжээ.

Уг хууль нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно.


Эх сурвалж: https://www.iaac.mn/