Б.Баясгалан
09 сарын 28, 2018
Лаосын зүүн хойд нутгийн Шиэнохоуан мужид энэ оны 11 дүгээр сард зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн спортын том тэмцээн авлигын хэргийн улмаас ирэх оны 11 дүгээр сар хүртэл хойшлогджээ.
Тус тэмцээн нь Лаосын өнцөг булан бүрээс ирсэн тамирчдыг оролцуулан 2 долоо хоногийн турш үргэлжлэх байжээ. Гэвч тэмцээн зохион байгуулагдах стадионууд засварлуулах болон шинээр бариулах тендерийн ялагч нарыг хууль бусаар шалгаруулсан гэх асуудал үүссэн тул Ерөнхий сайд Тонлоун Сисолит тэмцээнийг хойшлуулах шийдвэр гаргасан байна.
Мөрдөгч нар одоогоор тус мужийн төрийн байгууллагуудын 15 хүнийг авлигын хэрэгт сэжиглэн шалгаж байгаа ажээ. Түүнчлэн дан ганц авлигын хэрэг бус тус улсад саяхан газрын нуралт, үер зэрэг байгалийн гамшиг тохиолдсон нь тэмцээн хойшлох бас нэг шалтгаан болж байна хэмээн албаны хүн мэдээлжээ.
Эх сурвалж: https://www.iaac.mn
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.