Австрали энэ жилийн хамгийн халуун 10 өдрийн 5 өдрийг нь өнгөрсөн долоо хоногт даван тууллаа хэмээн цаг уурчид мэдэгдлээ.

Өнгөрсөн бямба гарагийн үдээс хойш эхэлсэн хэт халалтаас үүдэн ойн түймэр гарч, зарим зэрлэг амьтад үхэж, эмнэлгийг зоригсодын тоо эрс нэмэгдсэн байна.

Австралийн Цаг уурын товчооноос гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээнд  өдрийн хамгийн өндөр темпратур нь 40C-т хүрчээ. Шинэ Өмнөд Уэльс дахь Ноонаа хотод шөнө дунд 35.9 хэм хүртэл халсан байна. Энэ нь Австралийн аль ч газар байхгүй шөнийн хамгийн өндөр темпратур байсан гэж тус товчооноос мэдээлжээ.

Цаг агаарын халуун байдал улам нэмэгдэх хандлагатай гэж үзэж байна. Тиймээс иргэд гэрээс гарахгүй байх, биеийн хүчний хөдөлгөөнийг багасган,  өндөр настан болон өвчтэй хүүхдүүдэд анхаарлаа хандуулахыг анхааруулсан санамжийг хэд хэдэн мужид гаргажээ.


Эх сурвалж: https://www.bbc.com