2019 оны ДАШТ-д оролцох Азийн эрхийн төлөө тоглолтод Филиппин болон Австралийн шигшээ багуудын нийт 13 тамирчид тоглолтын үеээр хоорондоо зодолджээ.

Энэ дунд хамгийн онцлох тоглогчид нь Судан гаралтай Австралиас тоглож буй Тон Мэкер, мөн хуучин NBA-д тоглож байсан Филиппин иргэншилтэй болсон Андрэ Блач нар байв.

Азаар тоглолтод олон онооны зөрүүгээр Австрали хожиж байсан тул Маттью Дэллаведаво тэргүүтэй гол тоглогч нар сэлгээнд байж Австралийн дасгалжуулагчид талбайд гархыг нь зогсоожээ.

Харин Филиппинээс 3 тоглогч сэлгээнээс зодоонд оролцээ.

Зодоон хийсэн тамирчид бүгд урт хугацаагаар олон улсын тэмцээнд оролцох эрхээ бандуулна.