Хөл хориог сунгасан хугацаанд Хотын даргын захирамжаар нийтийн тээврийн автобусны хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, Хөл хорионы үед үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 15 чиг үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчдад өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагуудад 98 чиглэлд 859 нийтийн тээврийн автобус үйлчилэхээр болжээ.

Өнгөрсөн 14 хоногийн хоногийн хугацаанд өглөө ажил эхлэх цагаар, өдөр 12:00-15:00 цагт, орой ажил тарах цагаар буюу 3 ээлжээр автобус үйлчилж байсан бол өнөөдрөөс зөвхөн өглөө, оройн цагаар үйлчлэх аж.

Ингэхдээ хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулна. 

Харин нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг бууруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эрчим хүч, дулаан, усан хангамж, орон сууц, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тогтоосон цагийн хязгаарын хүрээнд тусгай үйлчилгээний автобусаар зорчиход дэмжлэг үзүүлэхээр болсон байна.