Х.Оргил
12 сарын 02, 2017
Сараа цахилгаан хэрэгслийн залгуур, гэрийнхээ булан тохой, хаалга гээд хүрч болох бүх зүйлд нь зориулалтын хамгаалалт хийжээ. Хүүхдээ ахуйн гэмтлээс нэлээн сайн хамгаалсан гэж болно. Гэтэл нэг удаа тэр утсаар хэдхэн минут ярьчихаад эргээд хартал гурван настай хүүгээ хахаж байгааг харжээ. Сандарч тэвдэн хүүгээ авахад яг дэргэд нь хоосон аяга таваг угаагч шингэний сав хэвтэж байх нь тэр. Хэдийгээр тэр хүүгээ эмнэлэгт яаралтай хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй юм. Гэр бүлийн гишүүдийн санаандгүй боловч хариуцлаггүй байдлаас үүдсэн эмгэнэлт явдлын ганцхан жишээ. Түүн шиг хэдхэн хормын анхаарал алдсанаас болж үр хүүхдээ алдсан гэр бүлийн тоо өссөөр байна.
Гол буруутан нь хүмүүсийн хайхрамжгүй хандлага, жил ирэх тусам бидний хэрэглээнд олноор нэвтэрч буй элдэв хэрэглээний шингэн бодиснууд.
Ямар ч айл хамгийн багадаа таван төрлийн ахуйн бодис хэрэглэдэг гэсэн судалгаа бий.Тэр нь өнөөх ахуйн угаалгын бодисууд шүү дээ. Жорлон угаагч, жимсний амттай аяга таваг угаагч бодис, хивс угаагч шингэн гэх мэтээр. Харагдаж байгаагаасаа ч аюултай хорт бодис эдгээр саванд нуугдаж байдгийг бид сайн мэддэггүй.
Хүүхдийнхээ гар хүрэхгүй газар тавих нь хангалтгүй шингэн зүйлсээ агуулах шүүгээ, цоожтой савтай байхыг зөвлөдөг. Аяга, таваг угаагч шингэнийг анх 20 дугаар зууны дунд үеэс үйлдвэрлэж эхэлсэн байна. 2005 онд аяга, таваг угаагч шингэний жижиглэн худалдааны орлого нь 10 тэрбум долларт хүрсэн түүхтэй.
Аяга, таваг угаагч шингэний найрлагад ус, гадаргуугийн идэвхт бодис, хадгалалтын хугацаа уртасгагч бодис, үнэрт бодисууд ордог. Зарим аяга, таваг угаагч шингэний найрлагад фосфор агуулагддаг ба фосфор нь бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаанд саад учруулдагтай холбоотойгоор АНУ-ын зарим мужид фосфор агуулсан аяга, таваг угаагч шингэнийг хэрэглэхийг хориглосон байдаг.
Аяга, таваг угаагч шингэнийг залгих эсвэл нүдэндээ хүргэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Аяга, таваг угаагч шингэн худалдан авах, хэрэглэхэд анхаарах зүйлс
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.